Wednesday, November 11, 2009

Үсээ арчлах 8-н арга зам

Үсийг зөвхөн шомпоондож угаагаад ангижруулж, тос түрхээд явах нь үсэнд гаднаас арчилж байгаа л арчилгаа юм. Харин үсний гялалзсан зөөлөн, эрүүл байдал нь зөвхөн гадаад хүчин зүйлээс төдийгүй дотоод хүчин зүйлээс асар их хамааралтай.
Тэгэхээр таны юу идэж хэрэглэж, ямар тэжээллэг бодис авч байгаагаас үсний чинь уян налархай, усны долгион шиг байх нь шалтгаална.

Тэдгээр хүнснүүдэд:

1. Төмөр баялаг бүтээгдэхүүн: жишээ нь мэшил (буурцагны нэг төрөл, англиар lentils), хальстай төмс, газрын самар, наранцэцгийн үр, бурам, маалингын үр, үхрийн мах, сам хорхой зэрэг нь үсний бат бөх байдлыг хангана.
2. Цайраар баялаг бүтээгдэхүүн: хушга, яргай загас, бүйлс зэрэг нь үс унахаас сэргийлнэ.
3. Биотиныг агуулдаг бүтээгдэхүүн: шош буурцаг, өндөг нь үс хэврэгшихээс хамгаална.
4. Селени-ээр баялаг бүтээгдэхүүн: самар нь хуйхыг эрүүл байлгана.
үс
5. B12 витаминаар баялаг бүтээгдэхүүн нь үсийг эрүүлжүүлдэг. Өдөрт дор хаяж 2.4 микрограм аминдэмийг авахын тулд тахиа, дун, тараг, өндөг, бяслаг зэргийг хэрэглэнэ.
6. Жимс, үр тариа зэрэг нүүрс усаар баялаг бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэх шаардлагатай. Нүүрс ус багатай хоол хүнс нь үс хэврэгших шалтгаан болно.
7. A витаминаар баялаг бүтээгдэхүүнүүдэд бяслаг, өндөг, лууван, бууцай, C витаминаар баялаг бүтээгдэхүүнүүдэд улаан лооль орно. Энэ 2 амин дэмийг хангалттай авах нь байгалийн ангижруулагч болж байгаа хэрэг юм.
8. Кальциар баялаг хүнс: сүү, тараг, бяслаг, бууцай. Эдгээр нь таны үсийг хурдан ургуулна. Түүнчлэн үс хэврэгшиж, салаалахаас хамгаалах амин тэжээл эдгээр хүнсэнд агуулагддаг.

No comments:

Post a Comment