Thursday, October 15, 2009

Хайрын шүлэг

Аниргүйхэн дотносохдоо дасна гэж бодсонгүй
Аятайхан төрх чинь таалагдана гэж бодсонгүй
Нэг мэдэхэд чамайг үгүйлна гэж бодсонгүй
Нэргүй нэгэн шүлэг зориулнагэж бодсонгүй
Уйллаа гээд нийлдэг байсан бол учрах цаг хэдийн болсон
Уйтгарлалаа гээд ирдэг бол уулзах цаг аль хэдийн болсон
Уулаа гээд уужирдаг бол баясах цаг аль хэдийн болсон
Урслаа гээд ширгэдэг бол нулимс дуусах цаг аль хэдийн болсон